Сумын бахархалт хүмүүс
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЪЯАТ ЗҮТГЭЛТЭН ГУНААЖАВЫН АЮУРЗАНА
Г.Аюурзана 1970 онд Баянхонгор хотод төрсөн. 1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн. Яруу найргийн төрлөөр оролдож, "Цаг хугацаа амсхийх зуур", "Фиолософийн шүлгүүд" зэрэг 5 түүвэр, "Шинэ үеийн номын сан" цуврал-аар сонгодог философийн хамгийн содон гойд төлөөлөгчдийн тухай Расел Таранов нарын бичсэн оюуны бестселлер номуудыг баримталж, өөрийн хар?? чинээгээр эмхлэн цэгцэлсэн "2*2=6" буюу "Суут жаран илтгэгч" номоор нээж байхдаа л өнөө цагийн Монголын уншигчдын уран сайхны сэтгэлгээний нэгэн шинэ мөр зам болох учиртай философи-уран зохиолын цуврал бүрдүүлье гэж зорьсон билээ. "Цэцэн мэргэний нэвтэрхий толь" ч, "Эзлэгдсэн байшин буюу “Дэлхийн шилдэг хүүрнэл зохиолын чуулган" ч орчин цагийн их сэтгэгчид ч тэр зорилгоос гажаагүй болохыг уншигчид мэднэ.
Г.Аюурзана цуврал зохиолынхоо тав дахь боть болгон уншигч түмнийхээ гар дээр хүүрнэл зохиолын дээжийг тавьж байна. "Шинэ үеийн номын сан" цувралыг сэдсэн нь өөрийнхөө зохиолуудыг л сурталчлах арга хэлбэр болголоо гэх хүн гарч магадгүй юм. Үнэнийг хэлэхэд зохиол бүтээлээ цувралаар гаргана гэсэн бодолгүй явлаа. Гэвч уг цувралын зорилго анхнаасаа бүхий л шинэлэг сэтгэлгээг дэмжихэд оршиж байсан бөгөөд та бүхэндээ зориулсан энэ зохиолууд маань энэ аясад харшлахгүй гэдэгт итгэлтэй байгаа тул зориглон шийдсэн минь энэ. "Дурлалгүй ертөнцийн блюз", "Есөн эсээ" хэмээх 2 ном бол 2001 онд Монголд анх удаа зохион явуулсан эрэлхийллийн уран зохиолын шилдэг номын уралдаанд шалгарсан бүтээлүүд юм. "Дурлалгүй ертөнцийн блюз" метароман нь шагналт 3-р байрт шалгарсан бүтээл юм.
Түүний сүүлийн үед бичсэн "Цасны роман", "Хэвтрийн хүн" хэмээх мөн л шинэлэг аяс эрэлхийлсэн, орчин цагийн утга зохиолын шинэлэг төрөл зүйлийн зарчмуудыг баримтлан бичсэн тууж, сэтгэл зүйн бэсрэг роман хоёрыг нэмээд нэлээд төлөвшиж байгаа тодорхой хүрээний эрхэм уншигчдаа зориулж энэ цуврал зохиолыг бичиж хүргэхээр шийдсэн юм. Эдгээр зохиолдоо дүгнэлт хийж, танд хүргэх зорилгоор утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Ч.Билэгсайханд хандав. Тэр ёсоор хүүрнэл зохиолын анхны ботид минь дагал шүүмж бичиж соёрхсон эрхэм судлаачид, уншигчиддаа гүнээ талархаж явна даа
Мэдээ оруулсан: 0000-00-00 00:00:00