Хөвийн ам 4-р баг
Хөвийн ам 4 дүгээр баг 111,6 мянган га газар нутагтай. Хойд талаараа Завхан аймгийн Отгон, өөрийн аймгийн Заг, Хүрээмарал сумтай хил залгаа оршдог. Хатанбаатарын цэрэг буудаллаж байсан Чинтийн овоо, Тэмээн хүзүү, Үе, Баруун Жаргалант, Билүүтийн Буган чулуун хөшөө зэрэг түүх соёлын дурсгалт газар, Тэгш хайрхан, Налуу зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Янгир, тарвага, мануул, чоно, үнэг, хярс элбэг. Алтан гагнуур, вансэмбэрүү, сонгино, хад тошлой ургадаг. Рашаан толгойн рашааныг эмчилгээний зориулалтаар ашигладаг.
Мэдээ оруулсан: 2016-05-11 00:12:15