малчдын зөвлөгөөн
Монголын Малчдын алдар холбоо, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, сумын ЗДТГ, Малчин телевизтэй хамтран зохион байгуулсан Манлай малчдын зөвлөгөөн 05 сарын 06 ны өдөр болж өндөрлөв. Тус зөвлөгөөний үеэр аймгийн ХХААГ, БОГ, Хөдөлмөрийн хэлтэсийн мэргэжилтэнгүүд мэдээлэл хийн гарын авлага тараав. МЭҮТасгийн 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж 2016 оны ХАА салбарын зорилтуудыг баталлаа. Энэ үеэр сум, аймаг, улсын сайн малчдыг алдаршуулан малгай, үнэмлэхийг гардууллаа.
Мэдээ оруулсан: 2016-05-10 15:34:12