A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home5/gurvanbulagkhon/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

ЗАРЛАЛ:
  • 2016 оны 06 сарын 01 нээс оршуулгын тэтгэмжийн хэмжээ 1 сая төгрөг болсон
  • Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Сумын бахархалт хүмүүс

БНМАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БАРХАСЫН ЛХАГВА
Бархас овогтой Лхагва нь Гурванбулаг сумын нутагт төрсөн. Бага наснаас эцэг эхийн хамт мал малаж өсчээ. Бичиг үсгийн боловсрол өндөр, удирдан зохион байгуулах авъяастай нэгэн байжээ. Б.Лхагва нь Гурванбулаг сумын Засаг даргын албыг нэр төртэй хийж байгаад өөрийн хүсэлтийн дагуу тууврын мал маллажээ. Б.Лхагва нь 27 жил тасралтгүй улсын бэлтгэлийн мал тууж хорогдолгүй тушааж, ноос, тарга хүчний нэмэгдлээс улсад 2 сая 200 мян.төгрөгний цэвэр ашиг удаа дараа  оруулж байв. Б.Лхагвын олон жилийн хөдөлмөр бүтээлийг төр засаг үнэлж “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”,  БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар гэсэн эрхэм хүндэт цол, “Баатарын алтан таван хошуу”, “Сүхбаатарын одон”-гоор  шагнажээ. Б.Лхагва нь ийнхүү тууварчдаас Монгол улсын анхны,  Баянхонгор аймгийн удаах буюу хоёр дахь хөдөлмөрийн баатар болжээ.
 


Мэдээ оруулсан: 2016-05-11 03:25:23
Онлайн туслах
Санал хүсэлт
Өргөдөл гомдол

Бидэнд та өөрийн санал сэтгэгдэлээ илгээнэ үү!
Хаяг:    Монгол улс, Баянхонгор аймаг, Гурванбулаг сум
Утас:    88008911
И-мэйл   
Зурвас