A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home5/gurvanbulagkhon/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 672

ЗАРЛАЛ:
  • 2016 оны 06 сарын 01 нээс оршуулгын тэтгэмжийн хэмжээ 1 сая төгрөг болсон
  • Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна.
Сумын бахархалт хүмүүс

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР САНЖИЙН БАТ-ОЧИР

С.Бат-Очир 1921онд Сайн ноён хаан аймгийн Пүрэв гүний хошуу одоогийн Баянхонгор аймгийн Гурванбулаг  сумын нутагт малчин ард Санжийн хоёр дахь хүү болон төржээ. Бага наснаасаа мал маллах арга ухаанд сурч, нутаг усандаа малч ажиллагаагаараа хүүхэд байхаасаа нутаг усныхандаа гайхагдаж явжээ. С.Бат-Очир 1938 онд цэргийн албан татагдаж, 1939, 1945 оны дайнд оролцсоны учир Халх гол, Бид ялав чөлөөлөх дайны болон бусад одон медалиар шагнагджээ. С.Бат-Очир 1950-1952 онд тууврын мал туух, жин тээх зэрэг ажил хийж байгаад нэгдэлжих хөдөлгөөнд оролцон Хөгжил нэгдлийн гишүүнд элсэж эм хонь, 1200 гаруй эр төлөг хариуцан маллаж, хороо, худаг, өвс хадлан,тэжээлийг  бие даан бүрэн ханган олон жил онд мэнд оруулж, ашиг шимийг бүрэн гүйцэт ашиглаж, 520 эм хониноос 520 төл бойжуулж, нэг хониноос 1500, хурганаас 700 грамм ноос ашиглаж, мал маллагааны арвин туршлага хуримталуулан   тавьсан зорилтоо давуулан биелүүлж үр дүнд хүрч  ажилласнаар 1959 онд төрийн дээд шагнал Сүхбаатарын одон, 1961 онд БНМАУ-ын “Хөдөлмөрийн Баатар” гэдэг эрхэм хүндтэй төрийн дээд шагналаар шагнагджээ. С.Бат-Очир нь  Баянхонгор аймгийн анхны хөдөлмөрийн  баатар юм. С.Бат-Очир гуай БНМАУ-ын Ардын Их Хурлын Депутатаар дөрвөн удаа дараалан сонгогдож, төр нийгэм, ард түмнийхээ төлөө идэвх зүтгэлтэй ажиллаж, аймгийнхаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт,хөгжил цэцэглэлтэнд жинтэй хувь нэмэр оруулж байв. С.Бат-Очир баатар Баян-Овоо,  Хүрээмарал, Галуут, Жинст сумуудад урилгаар ажиллаж өөрийн баялаг туршлагаа хойч үеийнхэнд сургаж, Их хурлын депутат, хөдөлмөрийн баатар хүний хувьд тухайн сумдын материалаг баазыг бэхжүүлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулж явжээ.
 С.Бат-Очир баатар 1970 онд аймгийнхаа Жинст суманд 10-р анги төгсөж мал аж ахуй дээр илгээлтээр гарсан 12 охид хөвгүүдийг халамжлан авч өөрийн мал маллах нарийн ухаанаа зааж сурган ажил амьдралын замд хөтлөн оруулжээ. Тэдний дотроос биологийн шинжлэх ухааны доктор Дүгэрмаа, ХАА-н ухааны доктор Оргодол зэрэг эрдэм мэдлэг, хөдөлмөр бүтээлийн сайчууд төрөн гарсан байна. С.Бат-Очир төрөлхийн сэргэлэн цовоо хийморлог эр хүн байсан бөгөөд түүний сойсон хурдан хүлэгүүд нутагтаа төдийгүй очсон сум, хил залгаа аймгуудын сумдын  наадамд завсаргүй түрүүлж айрагддаг байсан билээ. С.Бат-Очирын хөдөлмөр бүтээлийг үнэлж  БНМАУ-ын Хөдөлмөрийн баатарын цол тэмдэг, Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон , Алтан гадас болон Ардын хувьсгалын ойн медалууд, 4 таван жилийн гавшгайч цол тэмдэг, бусад байгууллагын одон медалиар шагнасан байна
 


Мэдээ оруулсан: 2016-05-11 03:02:02
Онлайн туслах
Санал хүсэлт
Өргөдөл гомдол

Бидэнд та өөрийн санал сэтгэгдэлээ илгээнэ үү!
Хаяг:    Монгол улс, Баянхонгор аймаг, Гурванбулаг сум
Утас:    88008911
И-мэйл   
Зурвас