Цэнгэл 1-р баг
Цэнгэл 1 дүгээр баг 127,2 мянган га газар нутагтай, сумын төвөөс баруун урд зүгт оршдог. Тус баг хойд талаараа Завхан аймгийн Отгон сум, баруун талаараа Баянхонгор аймгийн Баянбулаг, баруун урд талаараа Хүрээмарал сумтай тус тус хил залган оршдог. Түүх соёлын дурсгалт газар болох Чингисийн морины туурайн мөртэй хад, Чингисийн гүүн зэлний гадас нэртэй хос чулуун хөшөө, мөн Билүүтийн хүрээний туурь, Цагаан мөс зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Аргаль, янгир, шилүүс зэрэг ховор ан амьтан байдаг. Хад, тошлой, сонгино, вансэмбэрүү, нохойн хошуу ургадаг.
Мэдээ оруулсан: 2016-05-11 00:35:26